UTDS

УЛС ТӨРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2010-04-16 01:29

УЛС ТӨРИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН СПОРТ

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

Зорилго: Улс Төрийн дээд сургуулийн нийт оюутнуудын биеийн тамир, спортын чадавхийг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэх, тэдний идэвхийг өрнүүлэхэд чиглэгдэнэ.

Тэмцээний төрөл:

Ø  Сагсан бөмбөг   / 3 эрэгтэй, 2 эмэгтэй /

Ø  Воллейвол         / 3 эрэгтэй, 3 эмэгтэй /

Ø  Бусад

Тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:

Ø  Тэмцээний цаг нарийн баримтлах

Ø  Багууд ижил хувцастай байх

Ø  Гадны хүн оролцуулсан тохиолдолд тухайн тэмцээний авсан оноог тооцохгүй.

Ø  Спортын тэмцээнд баг тамирчдыг нэгдүгээр тойрогт 5 минут, хоёрдугаар тойрогт 7 минут хүлээх ба хоцорсон тохиолдолд тухайн тойргийн тэмцээнд хожигдсонд тооцож өрсөлдөгч багт хожлыг өгнө.

Ø  Тэмцээний техникийн зөвлөгөөн 2010 оны 04 сарын 23-ний Баасан гарагийн 16.00 цагт Магистрын ангид болно. Багууд мэдүүлгээ авчирч тэмцээний сугалааг хийнэ.

Хаана:  Нийслэлийн 2-р дунд сургуулийн спорт заал

Хамрах хүрээ: Улс Төрийн Дээд сургуулийн нийт оюутан

Хугацаа: 2010 оны 4 сарын 25-ны 1200 цагт

Шагнал: Төрөл тус бүрт 1, 2-р байр шалгаруулна.

1-      р байр: Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-      р байр: өргөмжлөл, мөнгөн  шагнал

 

Жич: Багууд тэмцээний хураамжаа 2010 оны 04 сарын 21 өдөр буюу Лхагва гарагт Т.Ням-Осорт хураалгана.

 

 

 

Like | Ангилал : Үйл ажиллагаа | Нийтэлсэн : UTDS | Уншсан (168) | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл